Friday, October 12, 2012

Хятад сарнай цэцэглэлээ

Миний улаан өнгөтэй хятад сарнай янзтай цэцэглэж байнаа. 6 дугаар сараас хойш огт бордоогүй байж байгаад 8 дугаар сарын эхээр үндсийг нь тайраад хуучин саванд нь шинэ хөрсөнд хийгээд тавьчлаа. Удалгүй бундуйлаад цэцэглэж эхлэв.
 



 

Sunday, September 16, 2012

Зуслангийн цэцэгс

Манай зуслангийн мандлын цэцэгс ёстой гоё алаглаж байна. Энэд тэндгүй эрвээхийнүүд суугаад гоё байлаа. Даанч удахгүй бүгд хагдраад унана гэхээр хайран:(
Энэ жил нилээд их гладиолус тарьсан ч сая очиход бүгд хагдраад үхсэн байлаа. Харин delgeen.com-ийн Баяраа гэдэг залуугаас авч, 4 дүгээр сард суулгасан Chinа aster буюу давжаа голт бор маань ид цэцэглэж байнаа.
 








 
Заримыг нь тэсэлгүй гэртээ авчраад шилжүүлээд суулгачлаа. Зуслан дээр гоё сайхныг нь харах хүнгүй байлгаснаас заримыг нь гэртээ харж баясая:)
 

 

Monday, September 3, 2012

Ялдамын гаж хөгжил

Миний чернилэн ягаан дан дэлбээтай ялдам маань цэцэглээд л байгаа юм. Өнөөдөр хартал нэг цэцэг нь давхар дэлбээтэй гарсан байх юм. Гайхаад, дээш нь сөхөөд сайн хартал яах аргагүй ганцаараа давхар дэлбээтэй гарчээ. Түүний эргэн тойрных нь болохоор дан дэлбээтэй байв. Үүнийг гаж хөгжил л гэж ойлгохоос... :-)

Харин доорх зураг бол уг ялдамын ердийн дан дэлбээтэй цэцэгнүүд нь гарсан байгаа байдал.

Monday, June 18, 2012

Миний ялдамнууд

Миний ялдамнууд гоёмсгоор дэлбээлсээр л байна. Шинээр авсан waternymph л харин огт үндэслэхгүй байна:(






Sunday, May 20, 2012

Энэ ялдамны English нэр нь юу вэ?

Энэ ялдам намайг жаахан байхад манайд байдаг байлаа. Удаан хайсаар байж үүний үрсэлгээг өнгөрсөн 11-р сард олж авсан маань одоо цэцэглээд намайг баясгаж байна.


Харин цэцэглээд хэд хоносны дараа дэлбээ нь бүр задраад том болохоос гадна наранд удаан байснаас өнгө нь гүн чернилэн ягаанаас цайрч байна.








Wednesday, May 16, 2012

Усан цэцэг

Усан цэцэг маань өтгөн саглагар болоод байгаа ч хараахан бундуйлахгүй л байна. Ер нь ургахдаа дуртай, элдэв өөрчлөлтийг маш сайн давдаг, тэсвэртэй цэцэг гэгддэг. Энийг маань намайг эзгүйд 7 хоног услалгүй, бас тэсгэм өвлийн хүйтэнд онгорхой цонхны дэргэд тавьж хэд хэдэн удаа хөлдөөсөн дөө. Гэвч үнэхээр ургах дуртайдаа хөлдсөн хэсгийг тайрч, хайчлан услаад л орхиход хөөрхий сэргээд л явчихдаг, гарын ая сайн даадаг цэцэг. Олон бундуйлж цэцэглэсэн үедээ маш гоёо харагддаг. Одоо ингэсгээд бордож эхэлнэ дээ.



Sunday, April 29, 2012

Зузаахай

Зузаахай маань өдрийн туршид ингэж дэлгэрч байна.



Saturday, April 21, 2012

Гузмания

Гузмания маань улам гоёмсог болоод л байна. Энэ хэвээрээ 4-6 сар байдаг болохоор гэрийг үнэхээр гоё чимж өгдөг.





Зузаахай бэлгэнд авлаа

Өнөөдөр нэг найз маань надаа зузаахай бэлэглэлээ, тэхдээ бүүр Солонгосоос авчирсан цэцэг байлаа. Одоо яг ид дэлбээлэх гээд бундуйлсан байна. Цэцгийн дэлгүүрт мэдээж маш их бордож байж зардаг тул хэсэгтээ хааяа нэг услахаас өөр юм хийхгүй байсан нь дээр гэж санаад зүүн талын цонхон дээрээ тавьчихлаа. Бас манай гэрийн орчинд дасах хүртэл нь савыг нь ч солихгүй байя гэж шийдлээ. Удахгүй бүх цэцэгнүүд нь гарахаар зургийг нь оруулнаа.






Wednesday, April 11, 2012

Нил цэцэг

1 дүгээр сарын дундуур нил цэцэгний нэг ширхэг навч хүнээс авч усанд үрслүүлсэн юм. Бараг сар гаран болж байж үндэслэсэн ба хөрсөнд шилжүүлж суулгаад 2 сар болох гэж байна. Хэд хэдэн хөөрхөн нялх навчнууд гарсан ба сайн харах юм бол 2-3 навчин таваг байх шиг байна. Арай жаахан томруулж байгаад салгаж суулганаа.




Ийм цагаан цэцэг гардаг гэсэн. Ямаршуу байхыг харж л байя:-)


Sunday, April 1, 2012