Saturday, December 17, 2011

Хятад сарнай









Хятад сарнай буюу гибискус нь олон наст бутлаг ургамал бөгөөд Монголд цэцэг таригчдын дунд түгээмэл тархсан ургамал юм. Ягаан, час улаан, шар зэрэг өнгийн цэцэгтэй нь хамгийн түгээмэл байдаг. Анх үрслүүлэхдээ ишийг тайрч аваад зөөлөн, тэжээллэг хөрсөнд шууд суулган усалсны дараа гялгар уутаар битүү боож вакуум орчин үүсгэн дулаахан газар тавина. Тайрсан мөчир үндэслэн хөрсөндөө дасах хүртэл 3-4 долоо хоног болох ба энэ хооронд долоо хоногт нэг удаа уутыг онгойлгож бага зэрэг услаад буцааж вакуумдаж тавина. Ургамал үндэслэсний дараа зүүн тийш харсан буюу нар өглөөд тусдаг цонхонд эсвэл байнга байрлах газар нь тавих ба аль болох байрнаас нь хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Байршлыг нь хөдөлгөхөд их мэдрэмтгий байдаг ба ялангуяа цэцэглэх гэж байхад нь хөдөлгөвөл цэцгийн цоморлигоо шууд гүвж хаядаг. Сардаа нэг удаа хүч султай бордоогоор бордоно. Ямар ч ургамлыг бордоотой усаар шууд бордож хэрхэвч болохгүйг мартаж болохгүй. Эхлээд цэцгээ усалчаад хэсэг байсны дараа бордоотой усаараа бордоно. Эс тэгвээс үндэс түлэгдэж цэцэг үхэх аюултай. Хавар 4-5 дугаар сарын үеэс эхлэн цэцэглүүлэх бордоог зааврын дагуу зөв хэрэглэж эхэлбэл зуны турш цэцэглээд зогсохгүй дулаахан газар бол 11 дүгээр сар гартал тод өнгийн том сайхан сарнайн дэлбээгээрээ таныг баясгана. Өвлийн цагт услалтыг бага зэрэг багасгах ба бордохоо зогсоох хэрэгтэй. Таны сарнайнд ч бас өвлийн амралт буюу унтлатын үе хэрэгтэй. Зэрлэг сарнай харьцангуй оройтож унтах ба 12 дугаар сараас зарим үед бүр 1 дүгээр сараас эхлэн 3-4 сар унтдаг. Унтаж байх үед нь ганц нэг навч нь шарлаж унах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнд та санаа зовох хэрэггүй. Энд өөрийн тарьсан зэрлэг сарнайн зургуудаас орууллаа. Ягаан өнгөтэй нь дээрх аргаар үрслүүлж тарьсан 7 настай цэцэг ба одоо 2 метр гаран өндөр болоод байна. Час улаан өнгийнх нь тариад нэг жил болж байгаа залуу сарнай юм.  

5 comments:

  1. Чиний сарнайнууд харин ямар гоё ургаа вэ Би бол сарнай тариж үзээгүй штээ эмзэг санагдаад айгаад байдимаа хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Урмын сайхан үг хэлдэгт баярлалаа. Та сарнай тарьж үзээрэй. Би саяхан 2 янзын сарнайгаа үрслүүлж шинээр суулгасан. тэднийг тэхдээ хэт томруулахгүй санаатай байгаа. Өмнө нь туршлага дутаад зөнгөөр нь ургуулаад аймаар том болгочихсон. Одооноос шинэ суулгасан 2-ийгоо таналт тайралт хийгээд хэмжээг нь жижиг хэвээр нь байлгана гэж бодож байгаа. Та надаас хүсвэл үрсэлгээ аваарай.

      Delete
    2. сайн байцгаана уу? хөлдсөн сарнайг яах вэ? туслаач :(

      Delete
  2. Hi. Hibiscus buyu hyatad sarnai yu? Yurunhiidii modjson sarnai bol huldsun uhsen navchiig tuuj hayaad dulaan gazar bailgaval shineer navch garaad urgaj magadgui yum. Shine zaluu tsetseg bol huldsun bol barag sergehgui bhaa daa. Tehdee yadaj zurgiig n haraagui baij helehed bas tuvegtei bnaa

    ReplyDelete
  3. Сайн байна уу сарнайн мөчирөө усанд үндэслүүлээд 10см үндэснүүд гараад өнөөдөр шороонд суулгасан юм аа. Навч нь жаахан гундаад байх юм яавал дээр вэ?

    ReplyDelete