Энэ удаа та бүхэнд үрээр тарьсан лимоны модныхоо тухай танилцуулж байна. Лимоныг үрээр тарихад ихэвчлэн их өндөр, горзгор болж ургах гээд байдаг тул томрохын хирээр нь савыг нь тохируулан томосгохоос гадна дээрээс нь тайралт хийж өгвөл багсгар өтгөн болж ургадаг. Гэртээ тарихад дор хаяж 5-7 жил болж байж үр жимсээ өгдөг байна. Монголын нөхцөлд өвөлд дулаахан байранд байсан ч гэсэн ургалт нь багасч, навчаа нилээд гөвдөг. Энэ үед усалгааг багасгах хэрэгтэй. Харин хавар дулаарахад эрс сэргэж байгаа нь мэдэгддэг ба нарны илч нэмэгдэхийн хирээр шинэ навчны ургалт олширдог. Тод ногоон навч нь сайхан үнэртэйгээс гадна бактериас сэргийлэх чадвартай гэдэг. Та бүхэн идсэн лимоныхоо үрийг тариад туршаад үзээрэй. Үрээр амархан ургадагийг та өөрөө харах болно. Миний хувьд үрээр тариад 3 жил болж байна. Танд амжилт хүсье!
ta bas jasmine tariarai neeeeeeeh goy unertei:) amjilt!
ReplyDeleteTiim uu, tegvel zaaval tarij uznee, ih bayarlalaa!
ReplyDeleteЛимон чинь маш гоё бас эрүүл хараглаж байна шүү Амжилт хөө
ReplyDeleteБаярлалаа!
Delete