Saturday, January 21, 2012

Мөнгөний мод





Мөнгөний модыг мэдэхгүй хүн үгүй. Ургуулахад хялбар бөгөөд хүссэн хэлбэртээ оруулахын тулд хэлбэржүүлэн тайралт хийж өгнө. Үүний дараа нар, дулаан орчин, шим тэжээлтэй хөрсөнд дорхноо шинэ навч гаран багсайна. Мөнгөний модыг бонсай болгоход хамгийн хялбар байдаг. Миний хувьд өнгөрсөн зун нилээд их тайрсан мөнгөний модныхоо зургийг энд орууллаа. Мөн 3-4 жил болж байж савыг нь томруулж, хөрсийг нь солих нь зүйтэй. Услалтын хувьд зуны цагт хөрс хатсан үед услана, өвлийн цагт 10-14 хоногт нэг удаа услах нь тохиромжтой. Ер нь мөнгөний мод услалт бага байхыг тэвчиж чаддаг бол услалт ихсэхэд үндэс илжирч үхэх аюултай байдаг. Ихэвчлэн байгаль дээрээ цэцэглэдэг ба гэрийн нөхцөлд цэцэглэх нь маш ховор байдаг байна.

No comments:

Post a Comment