Миний улаан өнгөтэй хятад сарнай янзтай цэцэглэж байнаа. 6 дугаар сараас хойш огт бордоогүй байж байгаад 8 дугаар сарын эхээр үндсийг нь тайраад хуучин саванд нь шинэ хөрсөнд хийгээд тавьчлаа. Удалгүй бундуйлаад цэцэглэж эхлэв.
Friday, October 12, 2012
Sunday, September 16, 2012
Зуслангийн цэцэгс
Манай зуслангийн мандлын цэцэгс ёстой гоё алаглаж байна. Энэд тэндгүй эрвээхийнүүд суугаад гоё байлаа. Даанч удахгүй бүгд хагдраад унана гэхээр хайран:(
Энэ жил нилээд их гладиолус тарьсан ч сая очиход бүгд хагдраад үхсэн байлаа. Харин delgeen.com-ийн Баяраа гэдэг залуугаас авч, 4 дүгээр сард суулгасан Chinа aster буюу давжаа голт бор маань ид цэцэглэж байнаа.
Заримыг нь тэсэлгүй гэртээ авчраад шилжүүлээд суулгачлаа. Зуслан дээр гоё сайхныг нь харах хүнгүй байлгаснаас заримыг нь гэртээ харж баясая:)
Monday, September 3, 2012
Ялдамын гаж хөгжил
Миний чернилэн ягаан дан дэлбээтай ялдам маань цэцэглээд л байгаа юм. Өнөөдөр хартал нэг цэцэг нь давхар дэлбээтэй гарсан байх юм. Гайхаад, дээш нь сөхөөд сайн хартал яах аргагүй ганцаараа давхар дэлбээтэй гарчээ. Түүний эргэн тойрных нь болохоор дан дэлбээтэй байв. Үүнийг гаж хөгжил л гэж ойлгохоос... :-)
Харин доорх зураг бол уг ялдамын ердийн дан дэлбээтэй цэцэгнүүд нь гарсан байгаа байдал.
Харин доорх зураг бол уг ялдамын ердийн дан дэлбээтэй цэцэгнүүд нь гарсан байгаа байдал.
Monday, June 18, 2012
Миний ялдамнууд
Миний ялдамнууд гоёмсгоор дэлбээлсээр л байна. Шинээр авсан waternymph л харин огт үндэслэхгүй байна:(
Sunday, May 20, 2012
Энэ ялдамны English нэр нь юу вэ?
Энэ ялдам намайг жаахан байхад манайд байдаг байлаа. Удаан хайсаар байж үүний үрсэлгээг өнгөрсөн 11-р сард олж авсан маань одоо цэцэглээд намайг баясгаж байна.
Харин цэцэглээд хэд хоносны дараа дэлбээ нь бүр задраад том болохоос гадна наранд удаан байснаас өнгө нь гүн чернилэн ягаанаас цайрч байна.
Wednesday, May 16, 2012
Усан цэцэг
Усан цэцэг маань өтгөн саглагар болоод байгаа ч хараахан бундуйлахгүй л байна. Ер нь ургахдаа дуртай, элдэв өөрчлөлтийг маш сайн давдаг, тэсвэртэй цэцэг гэгддэг. Энийг маань намайг эзгүйд 7 хоног услалгүй, бас тэсгэм өвлийн хүйтэнд онгорхой цонхны дэргэд тавьж хэд хэдэн удаа хөлдөөсөн дөө. Гэвч үнэхээр ургах дуртайдаа хөлдсөн хэсгийг тайрч, хайчлан услаад л орхиход хөөрхий сэргээд л явчихдаг, гарын ая сайн даадаг цэцэг. Олон бундуйлж цэцэглэсэн үедээ маш гоёо харагддаг. Одоо ингэсгээд бордож эхэлнэ дээ.
Sunday, April 29, 2012
Saturday, April 21, 2012
Гузмания
Гузмания маань улам гоёмсог болоод л байна. Энэ хэвээрээ 4-6 сар байдаг болохоор гэрийг үнэхээр гоё чимж өгдөг.
Зузаахай бэлгэнд авлаа
Өнөөдөр нэг найз маань надаа зузаахай бэлэглэлээ, тэхдээ бүүр Солонгосоос авчирсан цэцэг байлаа. Одоо яг ид дэлбээлэх гээд бундуйлсан байна. Цэцгийн дэлгүүрт мэдээж маш их бордож байж зардаг тул хэсэгтээ хааяа нэг услахаас өөр юм хийхгүй байсан нь дээр гэж санаад зүүн талын цонхон дээрээ тавьчихлаа. Бас манай гэрийн орчинд дасах хүртэл нь савыг нь ч солихгүй байя гэж шийдлээ. Удахгүй бүх цэцэгнүүд нь гарахаар зургийг нь оруулнаа.
Wednesday, April 11, 2012
Нил цэцэг
1 дүгээр сарын дундуур нил цэцэгний нэг ширхэг навч хүнээс авч усанд үрслүүлсэн юм. Бараг сар гаран болж байж үндэслэсэн ба хөрсөнд шилжүүлж суулгаад 2 сар болох гэж байна. Хэд хэдэн хөөрхөн нялх навчнууд гарсан ба сайн харах юм бол 2-3 навчин таваг байх шиг байна. Арай жаахан томруулж байгаад салгаж суулганаа.
Ийм цагаан цэцэг гардаг гэсэн. Ямаршуу байхыг харж л байя:-)
Sunday, April 1, 2012
Friday, March 16, 2012
Sunday, March 11, 2012
Гузмания бромелие
Эпифит ургамал буюу бусад мод ургамал дээр тулгуур хийж ургадаг бромелие төрлийн ургамлууд нь байгаль дээрээ ихэвчлэн Амазоны чийгтэй ширэнгэн ойд модонд авирч ургадаг юм байна. Өчигдөр телевизээр Бразилийн ширэнгэн өтгөн шигүү ойн амьдралыг үзүүлсэн баримтат кино гарав. Бромелие нэг модон дээр маш олноороо ургаж, борооны усыг навчныхаа голд тогтоож хадгалдаг тул их хүндэрснээс бромелие олноороо ургасан аварга том модны мөчир ч тэднийг даалгүй хугарч унадаг гэнээ. Их том ургасан бромелиены навчны нүх хооронд жижиг мэлхий амьдрах юм. Сармагчнууд эндээс ундын усны эх үүсвэрээ авдаг гэнэ. Бас жижигхэн шувууд тогтоол ус руу нь орж усанд орж биеэ сэгсрээд баясацгааж байв.
Ингээд Амазоны ойд модон дээр ургасан гузмания бромелиены зургийг интернетээс авч орууллаа.
Харин доорх зураг бол миний өөрийн гэртээ тарьж байгаа гузмания юм. Эх ургамал нь өнгөрсөн хавар "талийгаач" болсон, тэрний зулзагануудыг салгаж суулгаад одоо 4-тэй болоод байгаа. Хамгийн том нь одоо цэцэглэж байгаа. Навчны голоос өдрөөс өдөрт улаан болоод л байгаа. Нилээд өндөр болдог ба үзүүрт нь цэцэг гардаг. Энэ байдлаа 4-6 сар хадгалж таны гэрийг чимдэг тул та ч бас тариад үзээрэй.
Subscribe to:
Posts (Atom)