Monday, February 27, 2012

Хятад сарнай

Миний хятад сарнайнууд их олон эил болсон тул хэт томорсон юм. Нэг нь бүр 2 метр гаран өндөртэй. Тиймээс залуужуулж шинээр тарих гээд улаан, ягаан хоёр сарнайгаасаа өвөл унтахаас нь өмнөхөн тайраад суулгасан маань одоо овоо хөөрхөн болж байна. Энэ 2-ийгоо дээш өндөр болгохгүй, өтгөн бутлагдуу болгож ургуулах санаатай байгаа тул саяхан бас дээрээс нь дахиад тайралт хийчлээ.



Дахиад ялдам

11-р сард өөрт байхгүй ялдамын үрсэлгээ аваад тарьсан чинь огт ургаж өгдөггүй ээ. Өвөл авч таарсан болоод тэрүү гэрэл дутсан юм уу дээшээгээ сунаж гозойсон турьгүй юм байгаад л байдаг. Авснаасаа хойш уг нь сар гаран хуучин саванд нь байлгаж байгаад дараа нь шинэ хөрсөнд суулгаж, бордож эхэлсэн ч ямар ч "найраа" алгоо. Надаа дургуй байгаа юм болов уу эсвэл хажуудаа ургаж байгаа хөрш цэцэгнүүдтэй найрамдлаар зэрэгцэн оршиж чадахгүй байгаа юмуу бүү мэд:)


Дээрх зурагнаас хойш 3 сарын дараа энэ ялдам маань анх удаагаа цэцэглэлээ. Миний бодож байсан өнгөтэй нь мөн байлаа:)



Давхар дэлбээт ялдамын үрсэлгээ зарах буюу солилцоно:))

Давхар дэлбээт ялдамын үрсэлгээ зарах буюу өөр өнгийн ялдамын үрсэлгээгээр солилцоно. Одоо ид дэлбээлж байгаа. Дэлбээлэхээрээ яаж харагддагыг доорх зургуудаас харж болно. Зарахаасаа илүүтэйгээр өөр өнгөөр солилцох хүсэлтэй болно:-) Сонирхсон хүнүүс коммент үлдээж болно.






Wednesday, February 22, 2012

Дахиад гузмания

Шинээр салгаж суулгасан эрдмийн ундраа (гузмания)-нуудын маань хамгийн том нь цэцэглэх гэж байна. Дулаараад ирэнгүүт цэцгийн голоос улайгаад эхэллээ. 2 дугаар сарын эхнээс жаахан шингэн бордоогоор бордож, "усанд оруулсан"-аас өөр онцгой зүйл хийгээгүй ба алимтай уутанд хийж туршиж үзэх ч шаардлага гарсангүй ээ. Удахгүй цэцгийн гол өндөр болж бүрэн цэцэглэхээр нь зургийг нь оруулна аа.